Friday, May 23, 2014

Жинхэнэ электро хөгжмийг хаанаас олох вэ?

Жинхэнэ электро хөгжмийг хаанаас олох вэ?

Зөвхөн бүжиглэхийн тулд тив алгасч ниснэ гэхээр чамд солиотой сонсогдож байгаа байх. Гэхдээ эдгээр электро хөгжмийн фестивалиудад оролцохын тулд жил бүр дэлхийн 100 гаруй орны халуун цуст залуус бүх ажлаа орхиод, хадгаламжаа хоослоод ч хамаагүй онгоцны буудал руу явдаг.
Жинхэнэ электро хөгжмийг хаанаас олох вэ?
Учир нь Tomorrowland-ийн нэг хэсэг болж, Ultra-гийн талбайд үсээ сэгсрэнэ гэдэг нь үеийнхэнтэйгээ цуг түүхийг бүтээлцэж байгаагаас өөрцгүй чухал үйл явдал. Aftermovie бичлэгнүүдийг нь үзээд л, чи миний юу яриад байгааг бүрэн ойлгох болно.
Tomorrowland Festival
Жил бүрийн долдугаар сарын сүүлийн гурав хоног Бельгийн Бүүм хотын иргэд тайван нойрсдоггүй. Учир нь энэ өдрүүдэд “Tomorrowland” гэсэн бичигтэй тусгай онгоцоор зорчиж ирсэн мянга мянган залуус, дэлхийн шилдэг DJ нарын хөгжим хотыг хөл хөдөлгөөнөөр тасраадаггүй юм. 2012 онд л гэхэд 180000 залуус дэлхийн өнцөг бүрээс Tomorrowland-д нэгдсэн юм. Жил бүрийн “Маргаашийн арал”-ын тайзыг ямар нэг үлгэрийн, ид шидийн маягаар чимэглэдэг нь тэнд цугласан хүмүүсийг үнэхээр л хаа нэгтээх өөр ертөнцөд ороод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. David Guetta, DJ Tiësto, Carl Cox, Dada Life, Swedish House Mafia гэх мэт олон улсын DJ нар 3 хоногийн турш цугласан залуусыг өөрсдийн бүтээлүүдээр өчигдөрийг, бас өнөөдрийг марттал нь доргиодог. Зочдыг 3 хоногийн турш тав тухтай байлгах тал дээр маш их санаа тавьдгаараа үнэхээр шилдэг зохион байгуулалттай фестиваль болгож чаддаг юм.Sensation
Sensation нь өмнө нь зөвхөн транс хөгжмийн парти байсан бол сүүлийн үед энд цэвэр хаус урсгалыг тоглодог болжээ. Өмнө нь “Sensation white and black” буюу хар, цагааныг хамтатгасан нэг парти болдог байсан бол, 2008 оноос Sensation white, Sensation black хэмээн тусдаа хоёр парти болдог болжээ. Энэ үдэшлэгийн салшгүй нэг хэсэг бол хувцаслах кодчлол: white дээр зөвхөн цагаан, харин black дээр хар. DJ Tiësto, Armin van Buuren, Swedish House Mafia, André Tanneberger, Darren Emerson, David Guetta гэх мэт маш олон уран бүтээлч оролцдог учраас энэхүү парти нь тив дамжсан амжилт, нэр хүндийн эзэн байсаар байна. Жил бүр цагаан хувцастнуудын үдэш, хар хувцастнуудынхаасаа илүү өргөн хүрээтэй болж өрнөдөг.Miami Pool Party 
Пүүл парти гэхээр таны нүдэнд юу төсөөлөгдөж байна? Надад бол тод, неон, нарийхан бүч төдийхөн бикини, нарны туянд борлосон арьс, урт задгай үс, чанга хөгжим бас усанд хийж болох бүхий л хөгжилтэй зүйл санаанд орж байна. Усан сангийн үдэшлэгийн сонгодог жишээ нь Miami Pool Party юм. Тогтсон газар, он сар гэж байхгүй. Миамигийн хаанаас ч хэзээ ч усан сан тойрч зогссон хагас нүцгэн, халууцсан хүмүүс коктейл шимж бөмбөгөөр тоглонгоо хөгжмийн аянд хөгжилдөж байгааг олж болно. Бикини, нарны шилтэйгээ байхад чи хэзээд энэ партинд бэлэн! Гэхдээ пүүл парти ч гэсэн өөрийн гэсэн дүрэмтэй. Мэдээж та бусдыг хүндэтгэж биеэ зөв авч яван, усан санд бие засахгүй байх ёстой. Харин хамгийн сонирхолтой нь ихэнх пүүл парти нүцэглэхийг хорьдоггүй байна (+21) . Pool party нь жингээ хасах хамгийн зугаатай сонголт болдог. Kanye West, Jamie Fox, Paris Hilton гэх мэт ододтой жилийн аль ч улиралд энд таарах болно. DJ Mag ба Steve Aoki нар пүүл партинд зориулагдсан гэмээр DJ нар юм. Тэдэнгүйгээр Миамигийн хагас нүцгэлсэн бүсгүйчүүд, залуусыг төсөөлөх аргагүй.Ultra Music Festival
Tomorrowland-тай өрсөлдөх хамгийн том фестиваль бол UMF. Нэг л зорилгын дор цугларсан хэдэн арван орны залуус яг л өмнө нь бие биенийгээ таньдаг байсан мэт хамтдаа бүжиглэж, тэврэлдэж, инээлдэж, орчлонгоос тасардаг орон зай бол Ultra Miami Festival юм. Ultra Music Festival нь жил бүрийн 3-р сард АНУ-ын Миами хотод болдог электро хөгжмийн томоохон үйл явдал. 1999-2006 оныг хүртэл энэ фестиваль нэг л хоног болдог байжээ. 2007-2010 онд 2 хоног, 2011, 2012 онд 3 хоногийн турш үргэлжилж цар хүрээгээ улам өргөжүүлсэн юм. 2012 оны Ултра Миами Фестивальд өдөрт дунджаар 55 мянга гаруй хүн оролцсон аж. 2013 онд 15 дахь жилийн ойгоороо анх удаа UMF 2 долоо хоногийн амралтын өдрийг дамнаж болжээ. 2014 онд 1 долоо хоногийн турш болохоор төлөвлөж байгаа юм байна. Ултра Фестиваль Испанийн Ибиза, Аргентинийн Буенос Айрес, Бразилийн Сан Пауло, Чилийн Сантиаго, Өмнөд Солонгосын Сөүл, Хорватын Сплит хотуудад болж байж.

Электро бүжгийн хөгжим

Залуусын соёл-Электро бүжгийн хөгжим

“Партидах” гэдэг шинэ үеийн залуусын хувьд “болохгүй юм” хэрэглэхийн нэр биш, жинхэнэ хөгжмийг мэдэрч, бүхнийг адилхан хардаг хүмүүстэйгээ цуг мартагдашгүй дурсамж бүтээхийг хэлдэг болсон. Ялангуяа Tomorrowland, Outlook зэрэг томоохон фестивалиудын бичлэгийг үзэх үед дэлхийн залуусыг нэгтгэдэг нэг зүйл яахын аргагүй хөгжим, бас эрх чөлөө мөн гэдгийг ойлгодог.
Залуусын соёл-Электро бүжгийн хөгжим
Дэлхий даяар шинэ соёл болон дэлгэрээд байгаа энэ хөгжмийн талаар Гоолингоо танилцуулж байна. Электроник бүжгийн хөгжмийн /Electro Dance Music/хэдэн арван урсгал байдаг бөгөөд, бүгд өөрсдийн гэсэн онцлох шинж чанартай байдаг. Тэднээс хамгийн түгээмэл 3 төрлийн ялгааг танилцуулъя.
Транс
Одоогийн байдлаар Монголд хамгийн их дэлгэрээд байгаа урсгал бол транс юм. Энэхүү урсгал нь хүний сэтгэл хөдлөлийг хөгжмийн контентоор илэрхийлэхийг зорьдог. 1990 онд Германы Франкфурт хотоос үүсэлтэй энэ урсгал нь нэг минутанд 100-150 бөмбөрийн цохилттой байдаг. Ихэвчлэн эмэгтэй дуучнаар гоцлол хоолойгоо хийлгэдэг нь транс урсгалын нэг нийтлэг чанар юм. Tiesto, Armin Van Buuren, Dash Berlin, Paul van Dyk нь энэхүү урсгалын томоохон үлгэр жишээ уран бүтээлчид юм.
Электро-Хаус
Сонсож эхэлмэгц л хөлөө товшиж, толгойгоо хөдөлгөмөөр санагддаг энэ урсгалын трансаас ялгарах шинж нь арай удаан, зөөлөн бөгөөд бүжиглэхэд таарсан хэмнэл юм. 1980 оноос хойш эрчимтэй дэлгэрч байгаа энэ хөгжмийн урсгалын хэв маяг, хэмнэлийг олон Pop, R&B дуучид өөрсдийн бүтээлдээ шингээх болсон. Хамгийн “донжтой” урсгалуудын нэгийг сонсож, биеэ хөгжмийн хэмнэлд даатган тааваараа бүжиглэхийг хүсвэл Deadmau5, David Guetta, Benny Benassi, Avicii, Swedish house Mafia нарын уран бүтээлээр амьдралдаа хэмнэл нэмээрэй.
Дабстэп
Электроник хөгжмийн урсгал дотроо нилээн хүнд хэмнэлтэйд дабстэп болон глич-хаус багтана. Дэлхий даяар тренд болоод буй энэхүү урсгал нь нийгэмд стрессгүй, чөлөөт амьдралыг бий болгох нөлөөтэй гэгддэг. Энэ урсгал нь нэг минутанд 138-142 бөмбөрийн цохилттой байдаг. Дабстэп нь анх Лондонгоос гаралтай бөгөөд 2005 оноос эхлэн эрчтэй дэлгэрч байгаа. Гол хэмнэл нь чичэргээтэй басс юм. Хэсэг ч гэсэн ажлын ачааллаа мартан электроник хэмнэлийг биедээ мэдрүүлэхийг хүсвэл Skrillex, Skream-ийн галзуу бүтээлүүдээс сонирхоорой.
Хэрэв чи электроник хөгжмийг бараг сонсдоггүй бол, тийм ч хол зөрүүгүй санагдаж мэднэ. Гэхдээ дээрх уран бүтээлчдийнх нь дагуу хөөгөөд сонсвол аяндаа ямар ч аяыг сонсоод хауз, трансын аль нь болохыг ялгаж хэлж чаддаг болно.
Электроник бол сэтгэлээрээ залуу хүмүүст зориулагдсан хөгжим. Эрх чөлөөгөө тунхаглаж өөрийнхөөрөө байх дуртай “тод” Гоолингоо бүсгүй чи зуны анхны задгай партиг өнгөрүүлэхийг хүсэхгүй биз дээ? “Kiss mix” коктейлоор дайлуулах эхний 500 зочны нэг болж, оройжин хөгжмийн хэмнэлд хөвөхийг хүсвэл 6 сарын 7-нд River Beach Resort дээр “Sundown festival” дээр уулзая. Партиг жинхэнэ парти болгодог бүх зүйл тэнд байгаа. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Wednesday, May 21, 2014

Сэтгэн бодох чадвараа нэмэгдүүлэх энгийн аргууд


Хүн аливаа ажлыг тасралтгүй 25-30 хоног хийж байж дадал зуршил болгож улмаар тодорхой нэг үр дүнд хүрдэг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Та ямар нэгэн үр дүнд хүрэхийг хүсч байгаа бол тухайн зүйлээ тасралтгүй дор хаяж нэг сар хийж байж тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг анхаараарай.
  • Оюуны дасгал хийх: Тархиа тогтмол ажиллуулж, идэвхитэй байлгахын тулд оюуны ажлыг биеийн хүчнийхээ ажилтай хослуулах хэрэгтэй. Жишээ нь та өдөр тутам хийдэг нэгэн хэвийн ажлаа яаж өөрчилж, илүү сонирхолтой байдлаар хийж болох талаар байнга бодож, шинэлэг арга хайж, түүнийгээ хэрэгжүүлж байгаарай.
  • Инээх, баярлах: Эрдэмтэд инээх нь эрүүл мэндэд тустай төдийгүй бидний тархийг эерэг цэнэгээр цэнэглэдэг болохийг тогтоожээ. Учир нь инээх явцад стрессийг бууруулдаг “эндорфин” хэмээх дааврын ялгарал нэмэгдэж улмаар бидний тархи эерэг энергээр цэнэглэгддэг байна
  • Ой тогтоолтоо сайжруул: Тогтмол юм уншиж байх хэрэгтэй. Мөн тархи бол ой санамжийн машин гэдгийг битгий мартаарай. Иймд хуучны зургуудаа үзэж, эсвэл эртий хөгжилтэй дурсамжуудаа дотны хүмүүстэйгээ хуваалц. Үүний дүнд таны оюун ухаан эргэцүүлэн бодож эргэн санах үйлдэл хийнэ.
  • Таавар таа: Таавар болон оньсого нь сэтгэх чадварыг идэвхижүүлэх шилдэг арга юм. Бид тааврыг зугаа маягаар бие биедээ таалгадаг шүү дээ. Тэгвэл таавар таах нь тархи адасгалжуулагч дасгал гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Ялангуяа бага насны хүүхэдтэйгээ таавар тааж тоглох нь таны төдийгүй таны хүүхдийн оюун ухааныг хөгжүүлээд зогсохгүй хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх энгийн арга юм шүү.
  • Энгийн үйлдлүүд: Унших, бичих, оёх, зурах, үгийн сүлжээ бөглөх зэрэг энгийн үйлдлүүд нь сэтгэх чадварыг сайжруулахад ихэд тустай гэдгийг та мэдэхүү.
  • Тогло: Хэрэв танд чөлөөт цаг гарвал тогло. Хөзөр, видео тоглоом, зэрэг тоглоом тоглоход хүний сэтгэл санаа сэргэхээс гадна хүний тархины ажиллагаа идэвхиждэг байна.
  • Ямар нэг шинэ зүйлээс суралц: Хэрвээ танд ямар нэг сэдэв сонирхолтой санагдвал тэр талаараа илүү сонирх.  Хэрэв тийм зүйл байхгүй бол өдөр бүр гадаад шинэ үг тогтоо.
  • Бич: Техник технологийн өндөр хөгжилтэй өнөө үед бидний гарааг бичих хэргэлээ улам багассаар байна. Тэгвэл бичих үйлдэл нь тархинд хамгийн сайн урамшуулал болж байдаг тул таны сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг гэнэ шүү.