Жинхэнэ электро хөгжмийг хаанаас олох вэ?
Зөвхөн бүжиглэхийн тулд тив алгасч ниснэ гэхээр чамд солиотой сонсогдож байгаа байх. Гэхдээ эдгээр электро хөгжмийн фестивалиудад оролцохын тулд жил бүр дэлхийн 100 гаруй орны халуун цуст залуус бүх ажлаа орхиод, хадгаламжаа хоослоод ч хамаагүй онгоцны буудал руу явдаг.
Учир нь Tomorrowland-ийн нэг хэсэг болж, Ultra-гийн талбайд үсээ сэгсрэнэ гэдэг нь үеийнхэнтэйгээ цуг түүхийг бүтээлцэж байгаагаас өөрцгүй чухал үйл явдал. Aftermovie бичлэгнүүдийг нь үзээд л, чи миний юу яриад байгааг бүрэн ойлгох болно.
Tomorrowland FestivalЖил бүрийн долдугаар сарын сүүлийн гурав хоног Бельгийн Бүүм хотын иргэд тайван нойрсдоггүй. Учир нь энэ өдрүүдэд “Tomorrowland” гэсэн бичигтэй тусгай онгоцоор зорчиж ирсэн мянга мянган залуус, дэлхийн шилдэг DJ нарын хөгжим хотыг хөл хөдөлгөөнөөр тасраадаггүй юм. 2012 онд л гэхэд 180000 залуус дэлхийн өнцөг бүрээс Tomorrowland-д нэгдсэн юм. Жил бүрийн “Маргаашийн арал”-ын тайзыг ямар нэг үлгэрийн, ид шидийн маягаар чимэглэдэг нь тэнд цугласан хүмүүсийг үнэхээр л хаа нэгтээх өөр ертөнцөд ороод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. David Guetta, DJ Tiësto, Carl Cox, Dada Life, Swedish House Mafia гэх мэт олон улсын DJ нар 3 хоногийн турш цугласан залуусыг өөрсдийн бүтээлүүдээр өчигдөрийг, бас өнөөдрийг марттал нь доргиодог. Зочдыг 3 хоногийн турш тав тухтай байлгах тал дээр маш их санаа тавьдгаараа үнэхээр шилдэг зохион байгуулалттай фестиваль болгож чаддаг юм.Sensation
Sensation нь өмнө нь зөвхөн транс хөгжмийн парти байсан бол сүүлийн үед энд цэвэр хаус урсгалыг тоглодог болжээ. Өмнө нь “Sensation white and black” буюу хар, цагааныг хамтатгасан нэг парти болдог байсан бол, 2008 оноос Sensation white, Sensation black хэмээн тусдаа хоёр парти болдог болжээ. Энэ үдэшлэгийн салшгүй нэг хэсэг бол хувцаслах кодчлол: white дээр зөвхөн цагаан, харин black дээр хар. DJ Tiësto, Armin van Buuren, Swedish House Mafia, André Tanneberger, Darren Emerson, David Guetta гэх мэт маш олон уран бүтээлч оролцдог учраас энэхүү парти нь тив дамжсан амжилт, нэр хүндийн эзэн байсаар байна. Жил бүр цагаан хувцастнуудын үдэш, хар хувцастнуудынхаасаа илүү өргөн хүрээтэй болж өрнөдөг.Miami Pool Party
Пүүл парти гэхээр таны нүдэнд юу төсөөлөгдөж байна? Надад бол тод, неон, нарийхан бүч төдийхөн бикини, нарны туянд борлосон арьс, урт задгай үс, чанга хөгжим бас усанд хийж болох бүхий л хөгжилтэй зүйл санаанд орж байна. Усан сангийн үдэшлэгийн сонгодог жишээ нь Miami Pool Party юм. Тогтсон газар, он сар гэж байхгүй. Миамигийн хаанаас ч хэзээ ч усан сан тойрч зогссон хагас нүцгэн, халууцсан хүмүүс коктейл шимж бөмбөгөөр тоглонгоо хөгжмийн аянд хөгжилдөж байгааг олж болно. Бикини, нарны шилтэйгээ байхад чи хэзээд энэ партинд бэлэн! Гэхдээ пүүл парти ч гэсэн өөрийн гэсэн дүрэмтэй. Мэдээж та бусдыг хүндэтгэж биеэ зөв авч яван, усан санд бие засахгүй байх ёстой. Харин хамгийн сонирхолтой нь ихэнх пүүл парти нүцэглэхийг хорьдоггүй байна (+21) . Pool party нь жингээ хасах хамгийн зугаатай сонголт болдог. Kanye West, Jamie Fox, Paris Hilton гэх мэт ододтой жилийн аль ч улиралд энд таарах болно. DJ Mag ба Steve Aoki нар пүүл партинд зориулагдсан гэмээр DJ нар юм. Тэдэнгүйгээр Миамигийн хагас нүцгэлсэн бүсгүйчүүд, залуусыг төсөөлөх аргагүй.Ultra Music Festival
Tomorrowland-тай өрсөлдөх хамгийн том фестиваль бол UMF. Нэг л зорилгын дор цугларсан хэдэн арван орны залуус яг л өмнө нь бие биенийгээ таньдаг байсан мэт хамтдаа бүжиглэж, тэврэлдэж, инээлдэж, орчлонгоос тасардаг орон зай бол Ultra Miami Festival юм. Ultra Music Festival нь жил бүрийн 3-р сард АНУ-ын Миами хотод болдог электро хөгжмийн томоохон үйл явдал. 1999-2006 оныг хүртэл энэ фестиваль нэг л хоног болдог байжээ. 2007-2010 онд 2 хоног, 2011, 2012 онд 3 хоногийн турш үргэлжилж цар хүрээгээ улам өргөжүүлсэн юм. 2012 оны Ултра Миами Фестивальд өдөрт дунджаар 55 мянга гаруй хүн оролцсон аж. 2013 онд 15 дахь жилийн ойгоороо анх удаа UMF 2 долоо хоногийн амралтын өдрийг дамнаж болжээ. 2014 онд 1 долоо хоногийн турш болохоор төлөвлөж байгаа юм байна. Ултра Фестиваль Испанийн Ибиза, Аргентинийн Буенос Айрес, Бразилийн Сан Пауло, Чилийн Сантиаго, Өмнөд Солонгосын Сөүл, Хорватын Сплит хотуудад болж байж.